Monday, March 27, 2017
Tuesday, March 21, 2017
Темперамент буюу зан авир
Темперамент гэдэг нь зохих харьцаа, пропорци гэсэн
Грек үгнээс гаралтай.
Сэтгэцийн үйлийн эрч хүч, хурд хэмнэлээр
тодорхойлогдох хүний зан үйлийн төрөлхийн онцлого юм.
Темпераментийн талаарх онолууд:
Эртний Грекийн эмч Гиппократ (МЭӨ V зуун)
хүний биед байдаг цус, цөс, лимфийн тунгалаг шингэн, хар цөс зэрэг дөрвөн
шигэний харьцаа чухал гэж үзжээ.
Гален (МЭӨ II зуун) Ромын алдарт эмч: хүний
темпераментийн ангилал гаргасан. Үүнд:
цус (sanguis) зонхилбол - сангвиник
цөс (chole) их бол - холерик
хар цөс (melan chole) их бол - меланхолик
тунгалаг шингэн (phlegma) давамгайлж байвал -
флегматик шинж илэрнэ гэж таамаглажээ.
Сэтгэл
зүйн шинжүүд
|
Сангвиник
|
Холерик
|
Флегматик
|
Меланхолик
|
Мэдрэмж
|
бага
|
бага
|
бага
|
Их
|
Хариу Үйлдлийн хүч R
|
их
|
их
|
бага
|
Их биш
|
Идэвх А
|
өндөр
|
өндөр
|
өндөр
|
Их биш
|
R ба A-гийн
харьцаа
|
R=A
|
R>A
|
R<A
|
R=A
|
Хариу үйлдлийн хурд
|
түргэн
|
түргэн
|
удаан
|
удаан
|
Уян хатан, хөшүүн чанар
|
У
|
У
|
Х
|
Х
|
Экстраверси, интроверси
|
Э
|
Э
|
И
|
И
|
Сэтгэлийн хөдөлгөөний хөөрөл
|
их
|
их
|
бага
|
их
|
Холерик
(тэнцвэргүй, саарал < хөөрөл)
Шалархуу эрч хүчтэй хэв шинж. Хөөрөл ихтэй,тэнцвэргүй,
бусадтай харилцахдаа огцом,түрэмгий, сэтгэлийн хөдөлгөөний илрэл хурц. Биеэ
барих, тэсвэр тэвчээр муу, ажилдаа улайран татагдаж дайчин шаргуу ажиллах
чадвартай. Итгэл алдагдсан үед хүч нь суларч юу ч хийдэггүй.
Сангвиник
Өөдрөг сэргэлэн, сонирхсон зүйлдээ маш үр бүтээлтэй
ханддаг хэв шинж.
Маш хөдөлгөөнтэй, амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхөд
амархан дасдаг. Шинэ орчинд танихгүй хүний дунд биеэ барьдаггүй, нийтэч,
амьдралын баяр баясгалантай, сэргэлэн, юмыг сонирхох нь амархан. Анхаарлын
шилжилт сайн, ажилаас амархан уйддаг. Баярлаж, гомдох нь амархан, сэтгэл
санааны байдал солигдохдоо хялбар.
Флегматик
Тайван нэгэн хэвийн шаргуу хэв шинж.
Сэтгэлийн хөдөлгөөний илрэл бага, алхаа, гишгээ, үг
яриа, үйл хөдлөл, эхэлснээ дуусгах чадвартай. Бусадтай хэвийн тогтвортой
харилцаатай. Шинэ орчинд дасахдаа удаан, анхаарлын шилжилт удаан, тогтворжилт
сайн. Ажлыг гүйцэтгэх чадвар сайн.
Меланхолик
Нарийн мэдрэмжтэй, эмгэг шархламтгай хэв шинж.
Их мэдрэмтгий, шархламтгай, сэтгэлтэй, амархан
ядардаг. Зожиг хүнтэй танилцахаас зайлсхийдэг. Хүнд хэцүү нөхцөлд шийдэмгий
биш, аймтгай, зориг муутай. Өчүүхэн зүйлд хялбархан эмзэглэдэг. Сэтгэл нь
амархан шархладаг учир дотоод тэнцвэрээ амархан алддаг.
Харилцааны
онцлог
Сангвиник – бусдыг хөгжөөж баясгадаг.
Холерик – бусдыг захирах хандлагатай
Флегматик – тайван, ажиглах байр суурьтай
Меланхолик – бусдад захирагдах байр суурьтай бусдаас
хамааралтай.
Темпераментийн
хэв шинжээс өөрийн үнэлгээ хамаарах нь
Сангвиник – тогтворгүй өндөр, өөрийн амжилтыг
гайхуулан ярьдаг, бусдын анхаарлын төвд
Холерик – өндөр нэгт байх тэмүүлэлтэй, өрсөлдөгч.
Флегматик – доогуур, даруу, бусдын хараанд
өртдөггүй
Меланхолик – доогуур, ичимхий.
Өөртөө итгэх
итгэл
Сангвиник – амжилтанд итгэдэг.
Холерик – өөртөө итгэлтэй, дутагдлаа нуудаг
Флегматик – өөртөө итгэлгүй
Меланхолик – өөртөө итгэлгүй , өөрийн дутагдлыг
хэтрүүлдэг,амжилтанд хүрэн гэдэгт итгэлгүй.
Хөдөлгөөн
Сангвиник – түргэн
Холерик – эрчтэй түргэн
Флегматик – удаан, тогтуун, тайван
Меланхолик – алгуур, шийдэмгий бус
Сорил
Асуулт
Та шинэ малгай аваад удаагүй.
Дулаахан нартай өдөр саравчинд, талгайгаа хажуудаа
тавиад сууж байв. Гэтэл хэн нэгэн ирээд таны малгаан дээр суувал та яах вэ?
a. Уурлана
b. Уйлна
c. Инээнэ
d. Юу ч
болоогүй юм шиг байна.
Та дээрх асуултанд үнэн зөв хариулсан бол одоо
дүгнэлтээ харна уу?
Уурлана гэсэн бол –
холерик
Уйлна гэсэн бол -
меланхолик
Инээнэ гэсэн бол -
сангвиник
Юу ч
болоогүй юм шиг байна гэсэн бол - флегматик
Ерөнхий сэтгэл судлал
- Баяртогтох.М., Сэтгэл зүй. УБ., 1992
- Баясгалан.С. Сэтгэл зүйн зарим асуудал. УБ., 1962
- Бор.Б., Сэтгэлийн тухай яриа.УБ., 1996
- Ёндон.Г. Уур уцаарын тухай өгүүлэх нь.,УБ 1981\
- Карнеги. Д., Сэтгэлийн бухимдалгүй амьдрах ухаан./орч Х.Дашмаа/. УБ., 1992
- Куликов.Н. Сэтгэл судлал /гарын авлага/. УБ., 1967
- Мягмар.О., Сэтгэл судлалын ухааны судалгааны аргыг практикт хэрэглэх нь. УБ., 1988
- Мягмар. О., Улсын шалгалтын тойм лекц. УБ., 2001
- Мягмар.О., Хүний хөгжлийн сэтгэл зүйн лекцүүд. УБ.,2000
- Мягмар.О., Хувийн зохицон дасахуй. УБ., 2000
- Мягмар.О., Сэтгэл судлалын ухааны орчин үеийн онолууд. УБ., 2001
- Нина.Ц., Дашхүү.Д.,Энхжаргал.Б., Сэтгэл судлал УБ1989
- Санжжав.Д., Сэтгэл зүйн асуудлууд., УБ1962
- Санжжав. Д. Сэтгэл судлал,УБ1970
- Санжжав.Д., СӨНХ-ийн сэтгэцийн онцлог шинж. УБ., 1969
- Санжжав.Д., Сэтгэцийн үзэгдлийн нууц. УБ., 1978
- Санжжав.Д.,Сэтгэл судлал. УБ., 1990
- Санжжав.Д., Бор.Б., Сэтгэл судлал.УБ1990
- Санжмятав.Ч. Сэтгэл судлалын суурь асуудал. УБ.,2001
- Санжмятав.Ч. Сэтгэл судла. УБ., 2001
- Сарантуяа.Г. Ерөнхий ба туршилтлын сэтгэл зүйн парктикум. УБ., 1998
- Түмэндэлгэр.Ч., Уранцэцэг.Л. Сэтгэл зүйн зугаатай өгүүллүүд., УБ2001
- УБИС-н сэтгэл судлалын тэнхим., Сэтгэл судлал. УБ.,2001
- УБИС, Багшийн сургууль., Сэтгэл зүйн бодлогууд.УБ2000
- Уранцэцэг.Л., Ерөнхий сэтгэл судлал.УБ2002
- Хатантөмөр.Ц., Бүтээлч сэтгэхүйн тухай., УБ1989
- Хилл.Н., Сэтгэ, баяж/орч.Г.Пүрэв/., УБ1996
- Цэрэндорж. Сэтгэхүйн танин мэдэх явц. УБ1961
- Цэрэндондов. П., Танин мэдэх зарим үйл явцыг судлах арга зүй., УБ2001
- Шварц.Д.Ж., Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг,/орч.Б.Энхбайгаль/., УБ2001
Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэхухааны тайлбар толь
- Ванчигсүрэн.Д., Сурган хүмүүжүүлэх, сэтгэл зүйн нэр томъёоны толь., УБ1984
- Санжжав.Д., Сэтгэл судлалын ухааны тайлбар толь., УБ2000
- Санжжав.Д., Бор.Б., Сэтгэл судлалын нэр томъёоны толь, УБ1962
- Санжжав.Д., Энхболд.Д., Сэтгэл судлалын тайлбар толь. УБ 1999
Бие хүний тухай
- Вандангомбо.Р., Хүмүүсийн ухамсар зан үйл дэх өнгөрсний үлдэгдлийг гэтлэн давах арга зам., УБ1987
- Бэгз.Н., Аналитик сорилоор суралцагсдын сэтгэхүйн хэв шинжийг тодорхойлсон дүн., УБ 1995
- Фрейд.З., Психоанализ. /орч.О.Мягмар/., УБ 2001
- Хишигт. Я., Хүн мэдрэмжийн тухай онолын үндэс., УБ 1999
- Хьеле., Зиглер.Д., Бие хүний онолууд./орч О.Мягмар/., УБ 2001
- Баяраа.Д., Бие хүний хэв шинж харилцаа хандлага хэв маягийн хамаарлыг судлах арга зүй. УБ.,2001
- Менегетти.А., Лидерийн сэтгэл зүй/орч.Д.Оюунчимэг/., УБ 2001
Хүүхдийн сэтгэл судлал
- Вандангомбо.Р. Хүмүүсийн ухамсар зан үйл дэх өнгөрсний үлдэгдлийг гэтлэн давах арга зам. УБ., 1987
- Болормаа.С., Монгол хүүхдийн оюун ухааны хэв шинжийг тодорхойлох боломж түүнд хийсэн судалгааны үр дүн., УБ.1998
- Болдцэрэн.Д., Хүүхдийн сэтгэц эрүүл мэндийн боловсрол. УБ.,1998
- Бор.Б., Хүүхдийн мэдрэл төрх байдал.УБ., 1969
- Галина.И.В., Адайр хүүхэд аашных уу? Өвчнийх үү? Орч Л.Ням.УБ1986
- Түмэндэлгэр.Ч., Хүүхдийн хүмүүжлийн сэтгэл зүйн зарим асуудал.УБ.,1985
- Эрдэнэчулуун.Д., Сурагчдын сэтгэцийн онцлогийн судалгааны арга зүй.Мөрөн.,1995
Monday, March 20, 2017
монгол ардын сурган хүмүүжүүлэх арга зүй
Монголчуудад хүнээр хүн хийж байсан арвин баялаг туршлага уламжлал бий .Тэд үр хүүхдээ хүмүүжүүлэхдээ ардын аман зохиолыг өргөн дэлгэр ашиглаж байжээ. Тухайлбал: үлгэр, тууль,зүйр үг (хүн ахтай, дээл захтай), цэцэн үг ( хоёр туулай хөөсөн анчин хоосон хоцорно), түргэн хэллэг (хүрэл илүүр, болор соруул), Жороо үг ( Бүргэдийн бүдүүн шувуу , шувууны шонхор галуу ), мэтгэлцээн , дайралцаан гэж янз янзаар нэрлэдэг үгэн тулаан (хэн булхайцав хэлж өг ...) , наадам үг, үгээр мохоох зугаа ( хусан модон юун хэрэг ? урт нь уурга болдог, уртай нь аяга болдог), гэх зэргээр аман зохиолын төрөл зүйлийг ашиглаж хүүхэд багачуудын хэл яриаг зүгшрүүлж , урнаар өгүүлэх чадвартай л монголчууд хүүхдийг хөлд орлоо гээд орхидоггүй аль болохоор хүүхдийгболгож,хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлж байсан уламжлал бий .Үүнээс гадна тоглоом наадгайг их ашиглаж байсан. Ялангуяа нэг өвөрмөц зүйл бо явган явуулж байсанаар барахгүй хөл чангатай болгох олон зүйлийг бүтээсэн байна .Үүнд : Барилдаан, морь уралдах, цүү хаях, нуугдаж тоглох,а лчуур хаях, чоно тарвага болох , цагаан тэмээ гэх зэргээр олон олон тоглоомууд ыг нэрлэж болно. Энэ удаад зөвхөн аман зохиолын тухай тайлбарлая.Хүүхдэд аливааг ойлгуулахдаа зүйр үг, цэцэн үгийг ихээр ашигладаг байсан нь хүүхдийн ёс суртахуунд асар үнэтэй , хүчтэй нөлөө болдог байжээ . Өөрөөр хэлбэл цэцэлж , зүйрлэж хэлсэн үг хүний хэлэх гэсэн санааг нь бус дын сэтгэл зүрхэнд нь тустал хүргэж өгдөг ид шидийг мэддэг, хэрэглэж чаддаг байсан гэж ойлгогдоно.Жишээ нь хүүхдийг аргал түүгээд ир гэхэд жаахан дурамжхан байхад нь үглэж загнаж хөөж туухын оронд “ залхуугийн гадаа түлшгүй , залгидгийн гэрт хоолгүй “гэгч болох нь дээ гэхэд хүүхэд инээгээд л аргалдаа явна (Ийм явдалыг би өөрөө харж байсан юм) .Хүүхэд ямарваа нэг юмыг хам хум хийж ,хайш яйш хандахад “ Бушуу туулай борвиндоо баастай “гэж байдаг юм гэж хэлэхэд дараа нь хийх зүйлдээ аажуу ,нямбай хандаж эхлэх л болно.Хичээл номоо үзэхгүй алгуурлаад байх хүүхдэд “сурсан далай , сураагүй балай” гэдэг юм гэх юмуу , “эзэн хичээвэл заяа хичээнэ “ гэдэг юм . Чиний өмнөөс хэн ч юуч хийхгүй , хүсэвч хийж болдоггүй гэх мэтээр хэлэхэд сайн л үр дүн гарна .Гэхдээ хий дэмий цэцэрхсэн оноогүй үг тусгүй гэдгийг санахад гэмгүй .Та хүүхдийг үнэн бөгөөд уран цэцэн үгээр хүмүүжүүлье гэж бодож л байвал өөрөө ихийг уншиж мэдэх хэрэгтэй .Амьдрал гэдэг үнэхээр аугаа багш . Та өөрөө алхам тутамдаа суралцах хэрэгтэй .Таны мэдээгүйг ч хүүхэд тань мэдэж ойлгосон байж болно .Та бүхэнд зориулсан дараагийн хэд хэдэн булан зүйр үг, цэцэн үг,сургаал үг , онч мэргэн үгээр үргэлжлэн хүрэх болно .Бид тодорхой тайлбар зүүлт хийхийн дээр яаж ашиглах вэ гэдэг талаар ч санал бодлоо хэлнэ Түүнийг хэрхэн хүлээж авах яаж хэрэглэхийг эрхэм таны билиг оюун , сонголт мэдэх буйз аа .Хүн аливаа юмыг өөрийнхөөрөө ойлгож , өөрийнхөөрөө болгохыг эрмэлздэг. Заримдаа бүр өөрөө өөрөөсөө төөрөөд явчихдаг ч байж магадгүй .Тиймийн учир та сайтар тунгааж өөрийнхөө сонголтоор ашиглаарай .
|
Subscribe to:
Posts (Atom)